ДЭМБ-ын Хамтын ажилллагааны стратеги 2010-2015

: Хэвлэлийн хуудас 37
: Хэвлэгдсэн он 2010
: Хэвлэгдсэн хэл: Англи, Монгол

Хамтын Ажиллагааны Стратеги нь ДЭМБ болон Монгол улсын Засгийн газар хоорондын 2010-2015 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээг бүрэн тусгасан баримт бичиг юм. Энэхүү баримт бичигт нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн амын бүх давхаргад хүргэх, ялангуяа хөдөөгийн болон алслагдсан нутаг оронд амьдарч байгаа хүмүүст хүрч үйлчлэх боломжийг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн системийг бэхжүүлэн хөгжүүлэхэд илүү анхааран ажиллах талаас нь Засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ ДЭМБ-ын алсын хараатай хэрхэн уялдуулах, ямар тэргүүлэх чиглэл баримтлах талаар сайтар тодорхойлон гаргажээ.

Хамтын Ажиллагааны Стратегийг боловсруулахад ДЭМБ болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам нягт хамтран ажилласан байна. Стратегийг боловсруулах явцад Монгол улсын хөгжилд тулгарч байгаа асуудлууд, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг системтэйгээр үнэлж цэгнэсний дээр Монгол улсын хөгжлийн бодлого, хэтийн төлөв байдал болон хөгжлийг хөтлөгч бусад талуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судлан үзсэн байна. Энэ явцад ДЭМБ болон ЭМЯ, бусад холбогдох төрийн байгууллагууд, НҮБ-ын агентлагууд, олон талт болон хоёр талт хамтрагч байгууллагууд, ТББ-уудтай зохих бүх түвшинд зөвлөлдөн хэлэлцсэн байна.