“Мобайл эрүүл мэнд” эрт илрүүлгийн төсөлд найман аймаг, нийслэлийн хоёр дүүргийн иргэдийг нэмж хамруулна

5-р сарын 16 – Эмзэг бүлгийн мөн алслагдсан орон нутагт оршин суудаг хот, хөдөөгийн илүү олон иргэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бололцоо энэ жил нээгдэж байна. ДЭМБ-ын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд үнэ төлбөргүй хийгдэх халдварт ба халдварт бус өвчний үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт 8 аймаг, нийслэлийн 2 дүүргийн 2 хорооны иргэд хамрагдхаар боллоо. 2016 оны 1-р сараас Өмнөговь аймгийн 3 сум, Сонгино-Хайрхан дүүргийн 2 хороонд нэг жилийн турш амжилттай хэрэжиж 14000 гаруй хүнийг эрт оношилгоонд хамруулсан энэхүү төсөл 2017 онд ДЭМБ-аас 70 мянган ам.

Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн иргэд өвчний эрт илрүүлэг, эрүүл мэндийн оношилгоонд хамрагдлаа

ЭМЯ, ДЭМБ, Чехийн элчин сайдын яамнаас алслагдсан ба хөдөлгөөнт хүн ам, эмзэг бүлгийн ард иргэдийг мобайл тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах сэдвээр Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд нартай бизнес уулзалтыг 2-р сарын 2-нд хийлээ. Уг улзалтаар ЭМЯ, ДЭМБ-аас 2016 оны 1-р сарын 1-ээс 2017 оны 1-р сарын 31 хүртэл хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн ололт амжилтыг элчин сайдуудад танилцуулав. Уг төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан /KOFIH/ болон Солонгосын иргэдийн сангаас /CCK/ 400 сая солонгос вон буюу 300 мянган америк долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Эрүүл мэндийн салбарынхан антибиотикийг хариуцлагатай хэрэглэх амлалтыг өглөө

2016 оны 11-р сарын 15 - Энэ жилийн “Антибиотикийн талаарх мэдлэг сайжруулах” дэлхийн долоо хоног нь антибиотик эмийг жороор бичиж өгөхдөө “Дахин бод” гэсэн уриатайгаар 11-р сарын 15-нд эхэллээ. Эрүүл мэдийн сайд А. Цогцэцэг, ЭМЯ-ны газрын дарга нар, ДЭМБ-ын мэргэжилтнүүд, эмч, эм зүйч нар мөн хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл ЭМЯ-нд өнөөдөр болсон “Антибиотикийн талаарх мэдлэг сайжруулах” дэлхийн долоо хоногийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх амлалтыг өглөө.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Монгол улсад 8-р сарын 11-наас 14-ны хооронд айлчиллаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан Монгол улсад 2013 оны 8-р сарын 11-нээс 14-ны хооронд Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Др Маргарет Чан Монгол Улсын Ерөнхийлөгч Ноён Ц. Элбэгдоржтой уулзаж Монгол улсын эрүүл мэндийн байдал, тусламж үйлчилгээ, нйигмийн эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа. Мөн түүнчлэн Монгол Ерөнхий сайд Ноён Н. Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Др Н. Удвал, Гадаад Хэргийн сайд ноён Л. Болд, Их хурлын эмэгтэй гишүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У






Ойрын онцлох үйл явдлууд

  • 2017 оны 5-р сарын 19

    Салбар хоорондын хамтын ажиллагааны зохицуулалтыг чанаржуулж, эрүүл мэндийн аюулгүй байдлын санхүүжилтийг баталгаажуулахыг зөвлөв

    Олон улсын Дэлхийн эрүүл мэндийн дүрмийн (ОУЭМД) хэрэгжилтийг үнэлэхээр 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан хөндлөнгийн үнэлгээний баг Монгол улсад 5-р сарын 12-оос ажиллаж өнөөдөр үнэлгээний дүнг танилцуулж зөвлөмж өглөө. Зөвлөмжид Монгол улс нь ОУЭМД хэрэгжүүлэх суурь чадавхиудаа сайжруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааны зохицуулалтыг чанаржуулж, эрүүл мэндийн аюулгүй байдлын санхүүжилтийг баталгаажуулах нь чухал байгааг олон улсын мэргэжилтнүүдийн баг онцоллоо. Үнэлгээ хийгдсэн 19 техникийн сэдэвийн дагуу Монгол улсын засгийн газарт 60 төрлийн зөвлөмж өглөө. “ОУЭМД-ийн дагуу эрүүл мэдийн аюулгүй байдлаа баталгаажуулж, сайжруулахын тулд Монгол улс нь сүүлийн арав гаруй жил маш ихийг хийж амжилтанд хүрсэн байна.

  • 2017 оны 4-р сарын 7

    Дэлхийн эрүүл мэдийн өдрөөр сэтгэл гутралын тухай олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулахыг зорив

    Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гуртал: хамтдаа ярилцъя” уриан дор тэмдэглэсэн ба сэтгэцийн эмгэг, тэр дотроо сэтгэл гутралтай хүнд сөргөөр хандах, ялгаварлан гадуурхахыг зогсоох, сэтгэцийн эрүүл мэндийн тухай иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах зорилоготой байлаа.

  • 2017 оны 3-р сарын 3

    Уушгины сүрьеэ өвчний тархалтын судалгаагаар эрсдэлт бүлгийнхэнд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү өргөжүүлэх хэрэгцээ байгааг мэдэгдлээ

    Монгол улсад анх удаа 2013-2015 оны хооронд хийсэн уушгины сүрьеэ өвчний тархалтын судалгааны үр дүнг өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагуудад танилцууллаа. Монгол улсын 15 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүргийн 50300 гаруй иргэдийн дунд хийсэн энэхүү судалгаагаар жил бүр бүртгэгддэг сүрьеэ өвчний тархалтаас уушгины сүрьеэгийн тархалт гурав дахин өндөр байгааг харуулжээ. Судлаачид сүрьеэ өвчний тархалт Монгол улсын иргэдийн дунд эрчимтэй явагдаж байгааг онцлон тэмдэглэж, одоо хэрэгжиж буй, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний бодлого төлөвлөлтөд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэйг дурдлаа. Мөн түүнчлэн өндөр эрсдэл бүхий бүлгийнхэнд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээ нэн шаардлагатай байгааг судлаачид цохон тэмдэглэв

  • 2017 оны 2-р сарын 23

    Өмнөговь аймаг болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн газруудад GeneXpert оношлуур төхөөрөмж гардуулан өглөө

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь аймгийн алслагдсан, хөдөлгөөнт ба эмзэг бүлгийн хүн амын халдварт ба халдварт бус өвчний эрт оношилгоонд ашиглах мобайл технологийн нэг хэсэг болох сүрьеэ өвчний 145 мянган ам.долларын үнэтэй түргэвчилсэн оношлуур болох GeneXpert-ийг өнөөдөр ЭМЯ-ны байранд гардуулан өглөө. Энэхүү иж бүрэн түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нюунт У нар Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга нарт шилжүүлэн өгсөн юм.

  • 2017 оны 2-р сарын 22

    Эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариуцлага, санаачилгатай ажиллаж, өөрчлөлт болон шинэчлэлтийг эрэлхийлж байна

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2017” зөвлөгөөн Улаанбаатар хотод 2-р сарын 21, 22-нд болж өнгөрлөө. Жил бүр зохион байгуулдаг энэ зөвлөгөөнд ЭМЯ, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцож 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2017 онд хийх ажлаа хэлэлцлээ.

  • 2017 оны 2-р сарын 18

    2018-2020 онд архи, тамхины татвар нэмэгдэх төлөвтэй байна

    Архи, тамхины татвар 2018 онд 10%, 2019 онд 5%, 2020 онд 5% тус тус нэмэгдэх төлөвтэй байна. Уг бодлого нь 2-р сарын 1-19-нд Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран байгуулсан Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрөөр дамжуулан Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх найман татварын бодлогын нэг юм. ид буудлын нийтийн болон хүлээлгийн танхим, нийтийн хоолны газрууд, дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, уушийн газар болон клубууд түүнчлэн ажлын байр зэрэг олон нийтийн бүх газруудаар тамхи татахыг хориглосон байна. Хуулийн хэрэгжилт 2013 оны 3-р сараас эхэлнэ.

  • 2017 оны 2-Р САРЫН 2

    Эрт илрүүлгийн үзлэгт ашиглах мобайл эрүүл мэндийн технологийг KOFIH үргэлжлүүлэн санхүүжүүлнэ

    “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн хэрэгжилтийн талаарх бизнес уулзалт Монгол улсад суугаа олон улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нарын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Уг уулзалтыг ЭМЯ, ДЭМБ болон Чехийн Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд төслийн үр дүнг танилцуулж хэлэлцлээ. Төслийн хэрэгжилтэд ЭМЯ болон ДЭМБ техникийн дэмжлэг үзүүлж, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан /KOFIH/ болон Солонгосын иргэдийн сан /CCK/ 400 сая солонгос вон буюу 330,000 америк долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

  • 2017 оны 2-Р САРЫН 2

    Монгол улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлж, тэргүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо

    Монгол улс дахь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн дотоод үнэлгээ 2-р сарын 1-2-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Уг үнэлгээнд эрүүл мэнд, мал эмнэлэг, ОБЕГ, эрүүл мэндийн яаралтай тусламжийн байгууллагууд, мэргэжлийн хяналтын алба, хил хязгаарын хамгаалалт, ДЭМБ, бусад олон улсын болон хөгжлийн байгууллагуудаас нийт 60 төлөөлөгч оролцлоо.

  • 2017 оны 1-р сарын 18

    Бүх нийтийн эрүүл мэндэд чиглэсэн төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогыг УИХ баталлаа

    Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн ирэх 10 жилийн бодлогын баримт болох “Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлого 2017-2026”-г өнөөдөр УИХ-аар баталлаа. Бодлогын баримт бичгийг УИХ-ын гишүүд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, бусад яамд, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудтай зөвлөлдөн ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд боловсруулсан юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулахад чиглэсэн уг баримт бичгийг боловсруулахад ДЭМБ дэмжлэг үзүүлж ажиллалаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулахад “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг цаашид хөгжүүлэхийн тулд Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогод тусгай зүйл болгон оруулсан. Цаашид гарах эрүүл мэндтэй холбоотой бодлого болон шийдвэрийг Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлого чиглүүлэх болно.


үйл явдлын архив

Холбоо барих

Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар
Засгийн Газрын VIII байр
Олимпийн гудамж – 2
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар
Монгол улс
Харилцах утас: /976-11/ 327870, /976-11/ 322430
Факс: /976-11/ 324683
Цахим хаяг: who.mog@wpro.who.int