ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Виватын Азийн Шүдний эмч нарын Академийн Чуулганы Олон улсын 10-р Чуулган дээр тавьсан илтгэл

УИХ-ын Эрхэм дарга, ноён Зандаахүүгийн Энхболд
УИХ-ын Байнгын Хорооны дарга Гарьдхүүгийн Баярсайхан
Эрүүл мэндийн сайд, Эрхэм хатагтай Нацагийн Удвал
Эрхэм тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа
ЭМШУИС-ийн захирал, профессор Цэрэнхүүгийн Лхагвасүрэн
Япон улсын Шүдний шинжлэх ухааны Холбооны Ерөнхийлөгч, профессор Казухиро Ито
Хүндэт зочид, оролцогчид, хатагтай ноёд оо
Өглөөний мэнд
Өнөөдөр “Ази дахь Амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цаашдын” чиг хандлага сэдвээр зохион байгуулагдаж байгаа Азийн Шүдний урьдчилан сэргийлэгч эмч нарын Академийн Чуулганы энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа Миний бие баяртай байна. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгаа Монгол улсын Засгийн газар, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуульд талархал илэрхийлье. Шүд цоорох өвчин нь нийгмийн эрүүл мэндийн улам газар авсаар байгаа тулгамдсан асуудал юм. Дэлхий даяар сургуулийн насныхны 60-90% нь, бараг бүх насанд хүрэгсэд шүд цооролттой бөгөөд энэ байдал ядуу, эмзэг бүлгийнхний дунд бүр их газар авсан байна. Энэ нөхцөл байдал бол шүд цооролтод хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлс болох эрүүл бус хооллолт, тамхидалт, архины хортой хэрэглээ, амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байгаа зэргийн нөлөө улам ихэссээр байгаагийн үр дагавар юм. Монгол улсад энэ оны эхээр явуулсан “Эрүүл хүүхэд Монголын ирээдүй” компанит ажлын дүнгээс амны хөндийн эрүүл мэнд сургуулийн насны хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлуудын нэг болох нь тодорхой харагджээ. Үзлэг, оношлогоонд орсон хүүхдүүдээс 70,000 гаруй нь амны хөндийн өвчлөлтэй, тэдгээрээс 22,000 нь шүд цоорох өвчтэй байснаас харьяа дүүргийн эмнэлгүүдэд 1,700 хүүхдийн шүдийг эмчилжээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын сургуулиудын ойр орчимд байгаа эрүүл бус хүнсний ил ба далд сурталчилгаанд дүн шинжилгээ хийх ажлыг ДЭМБ-аас дэмжин явуулж, урьдчилсан дүнгээр Монголын телевизүүдээр нэвтрүүлж байгаа хийжүүлсэн ундаа болон хатаасан төмс, чихэр зэрэг төрөл бүрийн түргэн хоолны ил, далд сурталчилгааны сөрөг нөлөөнд сургуулийн хүүхдүүд хайр найргүй өртөж байгааг илрүүлсэн байна. Тэдгээр хүнсний зүйлс болон ундааг маш хямд үнээр, хялбархан худалдан авах боломжтой. Энэ нь хүүхдүүд рүү өдөр тутам сургууль болон нийтийн үйлчилгээний газруудаар шүд цоорох өвчин дайралт хийсээр байгаагийн анхдагч шалтгаан юм. Дээрхи бүх үзүүлэлтээс залуу үе амны хөндийн өвчлөлд өртсөөр байх маш өндөр эрсдэлд орсон нь харагдсан учир хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажил явуулах нь Монгол улсын хувьд нэн чухал байна. Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн ажлууд амжилттай хийгдсэнийг дурьдах нь зүйтэй. Тухайлбал, ДЭМБ-аас 21-р зуунд шүд цоорох өвчнөөс сэргийлэхэд фторыг хэрэглэх нь нэн чухал болохыг дэмжсэн. “Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн тайлан – 2003”-д фтортой шүдний оог худалдан авах боломж бүрдүүлэх, фторыг хэрэглээнд нэвтрүүлэх хөтөлбөр зэрэг нь ДЭМБ-ын баримтлах тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэжээ. Хүн төрөлхтөн нийтээрээ фторыг хэрэглэсэн нь маш үр дүнтэй довтолгоо болж, фтор агуулсан шүдний ооны зохистой хэрэглээ бий болсон юм. Тухайлбал, Вьетнам улсад усыг фторжуулснаар үлэмж хэмжээтэй байсан шүд цоорох өвчнийг багасгаж, олон нийт ч үүнийг маш өндрөөр хүлээн зөвшөөрчээ. Тайланд улсад 2000 оноос эхлэн сүүг фторжуулж эхэлсэн байна. ДЭМБ-аас амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх стратегийн дөрвөн чиглэлийг тодорхойлсон нь эрүүл хүн ам болон эрүүл нийгмийг бүтээн байгуулахын төлөө өвчний эсрэг тэмцэх зорилготой юм. Эдгээр нь:
Many successful interventions have been observed in the areas of dental health. As an example, WHO has advocated the effective use of fluoride as an essential approach to prevent dental caries in the 21st century. The promotion of affordable fluoride toothpaste and culturally adapted fluoridation programmes have also been mentioned as a priority for WHO in the “World Oral Health Report 2003”. Population-wide fluoridation measures are considered the most effective intervention, complemented by appropriate use of toothpastes containing fluoride. For example, in Vietnam, water fluoridation results in substantial caries reduction with a high level of public acceptance. A milk fluoridation scheme has been implemented in Thailand since 2000.
WHO has set four strategic directions for oral disease prevention within the common goal to build healthy populations and communities and to combat ill health. These directions are as follow:

  • - Амны хөндийн . . . . . өвчлөлийг бууруулах, ялангуяа эмзэг, ядуу хүн амын дунд
  • - Амьдралын эрүүл хэв маягийг дэмжих, амны хөндийн эрүүл мэндийг муутгаж байгаа орчны, эдийн засгийн, нийгмийн болон зан үйлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах
  • - Иргэдэд амны хөндийн эрүүл мэндийг сахих тэгш боломж олгосон, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, санхүүгийн чадавхид нь тохирсон системийг бий болгох
  • - Үндэсний болон нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдтэй уялдуулсан амны хөндийн эрүүл мэндийн бодлого боловсруулах, нийгмийн хөгжлийн бодлогын бүрэлдхүүн хэсгийн түвшинд амны хөндийн эрүүл ахуйг дэмжих

Стратегийн хэрэгжилтийг хангахад сайтар боловсруулсан Үндэсний бодлоготой байх, амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах дэд бүтэц, шүдний эмчээр ажиллах хүний нөөцийг бэхжүүлэх, хувийн хэвшлийг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бусад олон хүчин зүйлс нөлөөлнө. Энэ удаагийн хурал яригдах бодлогын чиглэлүүд, техникийн зөвлөмжүүд болон та бүхний хоорондоо хуваалцах туршлага, энэ бүхэн Монгол улсад болон Бүсээс оролцож байгаа бусад улс орнуудын амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг улам сайжруулахад түлхэц өгөх сайхан боломж олгоно гэдэгт би итгэлтэй байна.
Баярлалаа.