Дархлаажуулалтын Өргөжүүлсэн Хөтөлбөр

Дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөр (ДӨХ) нь 1974 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейгаас гаргасан шийдвэрийн (WHA 27.57) дагуу салхин цэцгийг устгах программын амжилтад тулгуурлан бүх улс орны бүх хүүхдийг амин чухал вакцинд хамруулах зорилтын хүрээнд боловсрогдсон байна. ДӨХ-т зөвхөн вакцины хангалтаар хязгаарлагдахгүй мөн бусад олон төрлийн үйлчилгээг үзүүлэх, тодорхой өвчний тархалтын судалгаа, лабораторийн шинжилгээг хийх, тариурын аюулгүй байдал, дархлаажуулалтаас үүдэлтэй гарч болох ноцтой хам шинжүүд болон хог хаягдлын зохицуулалт зэрэг асуудал давхар тусгагддаг. Одоогийн байдлаар ДӨХ нь дараахи 5 асуудалд чиглэгдэж байна: (i) хүн амын тодорхой бүлгийг бүхэлд нь хамарсан вакцинжуулалт хийх (ii) өвчлөлийг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэх (iii) шинэ вакцины судалгаа (iv) өвчний тархалтын судалгаа, лабораторийн шинжилгээ болон (v) урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны үйл ажиллагаа