Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь засаг захиргааны бүтцэд суурилан улсын, аймгийн, дүүрэг болон сумын гэсэн гурван түвшингээр хүн амд хүрдэг. Нийт 21 аймагтай ба аймаг бүр сумдад хуваагдан сумд нь суурьшин сууж байгаа хүн амын тооноос хамааран гурваас дөрвөн багт хуваагддаг. Эрүүл мэндийн систем нь Орос улсын загварыг уламжлан авч ажиллаж ирсэн ба эмнэлэг болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ нь урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих чиглэлээс давамгай хөгжсөн. Монголд 10000 хүн ам тутамд 68.1 ор ноогддог гэсэн 2011 оны тоон мэдээлэл байдаг. Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүндрэл учрах болсон. Хувийн эмнэлгүүд, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд, уламжлалт эмнэлгүүд, лаборториуд маш олноор нээгдэж, хяналтгүй ажиллаж байгаа нь эрүүл мэндийн тусламжийн чанар, үнийн асуудлын зохицуулалтад хүндрэл үүсгэсээр байна.

Эрүүл мэндийн хүний нөөц

Эрүүл мэндийн хүний нөөцийн хүртээмж хөдөөд 10 000 хүн тутамд 20 ажилтан ноогдож байгаа бол нийслэл Улаанбаатар хотод 10 000 хүн тутамд 38.8 ажилтан байна. Анхан шатны тусламж үйлчилгээнд сувилагч, эх баригч гэх мэт нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх мэргэжилтний хүрэлцээ муу байгаа нь эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний чанарт олсон амжилтыг унагахад хүргэж байна. Хүний нөөцийн сургалт эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлтөд тусгагдаагүй. Эмч нарыг бэлтгэхдээ урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэл рүү гэхээсээ эмчилгээний чиглэлээр бэлдэхэд илүү анхаарч байна.

Эрүүл мэндийн санхүүжилт

Эрүүл мэндийн зардлын Дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувь 2001 онд 4.9% байсан бол 2011 онд 3.1% болж багассан. Гэтэл Үндэсний статистикийн газрын мэдээгээр нэг хүнд оногдох эрүүл мэндийн зардал 2005-аас 2011 оны хооронд бодит байдал дээр 33.200₮ /23 ам.долл/-өөс 119764.5₮ /83 ам.долл/ болж өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн санхүүжилтын зардлын дтйлэнхи хувь хоёрдахь, гуравдахь шатлалын тусламж үйлчилгээнд зарцуулагдсан бол анхан шатны тусламж үйлчилгээнд дөнгөж 32.15% нь зарцуулагджээ. Олон улсын нийт зээл тусламжийн 77% нь 2002 онд нийгмийн эрүүл мэндийн зориулалтаар орж ирсэн байхад эрүүл мэндийн нийт санхүүжилтын дөнгөж 4.7% нь урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулагдсан байв. Хүснэгт 4-т үзүүлснээр Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын эх үүсвэр 2000-аас 2011 он хүртэл Засгийн Газар /76.0%/, Эрүүл мэндийн даатгалын сан /21.0%/, нэмэлт тусламж үйлчилгээнээс 3.0% нь бүрдэж байгаа нь Үндэсний эрүүл мэндийн санхүүжилтын систем бэхжиж чадахгүй байгааг харж болно. ДЭМБ-ын Дэлхийн эрүүл мэндийн зардлын тоон үзүүлэлтээс 2005 оноос бэлэн мөнгөөр төлөх хэлбэр нэвтэрч, 2010 оны нийт зардлын 41.1%-д хүрснийг харж болно. Эрүүл мэндийн даатгал 1994 оноос нэвтэрч эхэлсэн. Өндөр настан, 16 хүртэлх насны хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй иргэд зэрэг эмзэг бүлгийн хүн амын даатгалын шимтгэлийг Засгийн Газар төлсөн. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэд, оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлсөн. Хүмүүс эрүүл мэндээ даатгуулах нь сүүлийн жилүүдэд улам буурсаар байна. / 2000 онд 84.9%, 2007 онд 80.7%, 2009 онд 77.5%, 2010 онд 82.5%/. Шилжин суурьшигчид, малчид, оюутнууд болон ажилгүй иргэд нийгмийн даатгалд хамрагдахгүй хэвээр байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2011 онд 64.2 % нь хэвтэн эмчлүүлэхэд, 15.9% нь гэрийн эмчилгээнд, 6.7% нь оношлогоо шинжилгээнд, 3.3% нь эмийн хөнгөлөлтөд, 6.7% нь өдрийн асаргаа сувилгаанд зарцуулагджээ. ________________________________________


Стратегийн тэргүүлэх 5 чиглэл


Холбогдох ном хэвлэл