Орчны эрүүл мэнд

Орчны эрүүл мэндийн асуудлыг ийнхүү тэргүүн ээлжинд оруулж, дунд болон урт хугацааны стратеги тусган оруулсан нь цагаа олсон шийдвэр байв. Орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр нь 2011-2015 онд хэрэгжүүлэх хоёрдахь шатны ажил юм. Монгол улсад тулгарч байгаа орчны эрүүл мэндийн асуудалд маш хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн хөгжил ялангуяа уул уурхайн салбарын хөгжил, хөдөөгөөс хот чиглэсэн хүн амын хурдацтай шилжилт хөдөлгөөн, байгалийн хатуу ширүүн уур амьсгал, цаг уурын өөрчлөлт зэрэг нь бэрхшээл учруулж байна. Тодруулбал, нэг талаас аюулгүй ундны ус хэрэглэх, ахуйн ариун цэврийг сайжруулах хүрээ уламжлалт сэтгэхүйтэй холбоотой маш удаан тэлэгдэж байгаа, нөгөө талаас хотын агаарын бохирдол болон уул уурхайн салбарын хөгжил, цаг уурын өөрчлөлт зэрэг орчны эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тийм учраас ДЭМБ-ын Хамтын ажиллагааны стратегид орчны эрүүл мэндийн асуудал нь Монгол Улсын Засгийн Газар ялангуяа ЭМЯ, БОНХЯ, Улаанбаатар хотын засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх тэргүүлэх таван чиглэлийн нэг болж орсон.

Хот суурингийн орчны эрүүл ахуйд тулгарч буй асуудал

Нийслэл Улаанбаатар хотод гэр хорооллооч ялгарах утаа, хөдөлгүүрийн утаанаас үүдсэн агаарын бохирдол, нүүрсний дутуу шаталт, агааржуулалтгүй орчинд үүссэн дотор агаарын бохирдол зэргээс орчны эрүүл ахуйн байдал маш хүнд байдалтай байна. Түүнчлэн хот суурингийн орчны эрүүл ахуйд усны аюулгүй байдал алдагдаж, химийн бохирдол ихдэж, хогны менежмент байхгүй байгаа зэрэг аюул тулгараад байгаа юм. Энэ нь хот суурин газар ялангуяа нийт хүн амын 60 хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбатарын хувьд маш тулгамдсан асуудал болжээ.

Орон нутагт тулгарч байгаа орчны эрүүл ахуйн асуудал

Хөдөө орон нутагт анхан шатанд болон олон нийтийн түвшинд түшиглэн орчны суурь эрүүл ахуйг хамгаалалтыг дэмжих ажлыг үргэлжлүүлэх нь чухал байна. Үүнд суурь эрүүл ахуйн, цэвэр усан хангамжийн, дотор агаарын бохирдлын болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг багтана.


Стратегийн 5 тэргүүлэх чиглэл


Холбогдох ном хэвлэл болон линкүүд