Халдварт өвчний тандалт судалгаа

Монгол улсын Халдварт Өвчний Тандалт Судалгааны Албанаас нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үндэсний чадавхи, тогтолцоог бий болгохын төлөө шинээр дэгдэж буй халдварт өвчин түүний дотор байгалийн голомтот халдварт өвчний үеийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, яаралтай хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдийн үзүүлэлтүүдээс харахад нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлууд нь Ази Номхон Далайн бүсийн зарим нутгуудаар шинээр дэгдэж буй халдварт өвчнүүд тархах болсноос үүдэн бий болж байгаа аж. Энэхүү хүндрэлтэй байдал нь бүсийн болон үндэсний хэмжээнд эрүүл мэндийн аюулгүй байдалд заналхийлж, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн ноцтой үр дагаварт хүргэж байна. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг баталгаажуулах нь ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Стратеги 2010-2015-ийн нэг тэргүүлэх чиглэл юм. Тулгарч буй сорилтуудыг тодорхойлон гаргаж тавихын тулд Халдварт Өвчний Тандалт Судалгааны Алба нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД 2005/ болон шинэчлэгдэн гарсан Ази Номхон далайн халдварт өвчний Стратеги /АНДХӨС 2010/-ийн хүрээнд үйл ажиллагаагаа зангидан явуулж байна. Ази Номхон далайн халдварт өвчний Стратеги /АНДХӨС 2010/ нь үндэсний болон бүсийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын баталгааг хангахуйц хүний нөөцийн чадавхи бий болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. ЭМЯ-наас батлан гаргасан Шинээр гарч буй болон халдварууд болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын Үндэсний төлөвлөгөө 2012-2016-нд шинээр гарч буй халдварууд болон нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө, урьдчилан сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэх, яаралтай авах хариу арга хэмжээ зэрэг тусгагдсан. Асуудлууд болон стратегиуд Монголд сүүлийн жилүүдэд шинээр гарч буй халдваруудын ноцтой дэгдэлт болон байгалийн голомтот өвчнүүдийн дэгдэлтүүд гарч, энэ нь нийгмийн эрүүл мэндийн бүтцийн сул тал, бэлэн бус байдлыг илрүүлэн гаргаж ирсэн.

  • • Нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа хүн амын дунд өнөөдрийн байдлаар 55 саяар тоологдох болсон мал сүргээр дамжуулан мал амьтнаас хүнд халдах халдварт өвчинд өртөх эрсдэл асар өндөр болжээ. Сүүлийн жилүүдэд хил орчмын болон хил залгаа нутгуудаар шинээр гарч буй халдваруудын дэгдэлт олонтаа тохиолдож, хүн, малын аль аль нь өртөх болсон.
  • • Цаг уурын өөрчлөлт, байгалийн хатуу ширүүн нөхцөл нь ургамал, амьтны биологийн төрөл зүйлд хортойгоор нөлөөлж, улмаар мал амьтнаас хүнд халдах өвчин шинээр дэлгэрэх таатай нөхцөлийг үүсгэж байгаа аж.
  • • Бруцеллёз, боом, галзуу, тарваган тахал, гар хөл амны өвчин болон шимэгчээр дамжин халдварладаг байгалийн голомтот өвчнүүд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг улам хурцдуулж байна.
  • • H5N1 томуугийн анхны дэгдэлт 2005 оны сүүлээр бүртгэгдэж, дараа нь 2008 болон 2009 онуудад дахин гарсан нь зэрлэг шувуунаас дамжин халдварласан.
  • • H1N1 томуугийн анхны тохиолдол Монгол улсад 2009 оны 10-р сарын эхээр бүртгэгдэж, 2010 оны 4-р сар хүрэх хугацаанд орон даяар тархан нийт 384 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн нас барсан гэсэн тайлан байдаг.

The results of the annual IHR self-assessment using IHR Core Capacity Monitoring Framework indicated that minimum core capacities are in place for communicable disease surveillance and response. To fully achieve IHR requirements, there is a need to further strengthen sub-national-level surveillance and response capacity. Weekly analysis and feedback of surveillance data of epidemic-prone diseases are in place at the national level, but the sub-national level has limited routine risk assessment capacity.
Gap analysis identified the need for capacity to support operations at the intermediate and primary response levels during a public health emergency. In addition to eight core capacities, mechanisms for detecting foodborne, chemical and radio-nuclear emergencies need to be strengthened.


Publications


Strategic priorities