ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др Сергей Диордица

Анагаах ухааны доктор, ниймгийн эрүүл мэндийн магистр Др Сергей Диордица ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албанд 2017 оны 8-р сарын 2-нд томилогдсон. Уг албанд томилогдохоосоо өмнө ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн төвд Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн бүсийн зохицуулагчаар, 2003-2011 онуудад ДЭМБ-ын Бангладеш дахь Суурин төлөөлөгчийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, 2001-2003 онуудад ДЭМБ-ын Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Др Сергей Диордица нь ДЭМБ-д ажиллаж эхлэхээсээ өмнө ОХУ-ын Москва хот дахь Вирүст бэлдмэлийн хүрээлэнд судлаач, ахлах судлаач, улмаар ОХУ-ын Москва хот дахь Халуун орны өвчин судлалын хүрээлэнд зохицуулагчийн албыг тус тус хашиж байв.

Др Сергей Диордица ОХУ-ын Москва хотын Анагаах ухааны 1-р Академийг эмч мэргэжлээр төгсөөд, Москва хотын Паразитологи, халуун орны өвчин судлалын хүрээлэнгээс Паразит өвчин судлал, халуун орны өвчний тархвар судлал, хяналтын чиглэлээр нийгмийн ухааны магистр, Москва хот дахь Вирүст бэлдмэлийн хүрээлэнгээс вирүс судлалын докторын зэргийг хамгаалсан байна.

Др Сергей Диордица нь ОХУ иргэн. Орос, англи, франц хэлтэй.

2012 оны 11-р сараас 2017 оны 6-р сар хүртэл ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн албыг Мянмар улсын иргэн Др Су Нюунт У хашиж байв.