ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

ДЭМБ-ын үйл ажиллагаа Монгол улсад 1942 оны 4-р сарын 18 наас эхлэн өрнөж, 40 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхийг бүтээжээ. Монгол улс 1963-1995 он хүртэл ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн Бүсийн гишүүн орон байв.

Өнгөрсөн дөчин жилд Монголын хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахын төлөө ДЭМБ хүчин чармайлт тавин ажиллаж, эрүүл мэндийн үндэсний бодлогыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсны дотор эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэчлэх явцад тал бүрийн техникийн туслалцаа үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж иржээ. ДЭМБ-аас эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтын тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн даатгал, хүний нөөцийн хөгжил, эрүүл мэндийн мэдээллийн системийг бэхжүүлэх болон эрүүл мэндийг дэмжих салбар хоорондын хамтын ажиллагааг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг байна.

ДЭМБ-ын үйл ажиллагаанд Монгол улсын оруулсан хувь нэмэр, идэвхитэй оролцоо, гүйцэтгэсэн үүргийн талаар гишүүн орнуудад өргөн тархан хүрсэн байдаг. Монгол дахь Суурин төлөөлөгчид Дэлхийн Эрүүл Мэндийн Ерөнхий Чуулганы Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Номхон Далайн Баруун Бүсийн Хорооны Хуралдааны Дарга, Дэд даргаар хэд хэдэн удаа сонгогдож байсан. Түүнчлэн ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн Бүсийн Шинжлэх Ухааны Зөвлөх Хорооны гишүүн орны хувиар орон нутгийн болон бүсийн хэмжээнд улс орнуудын хүн амд ДЭМБ-ын зорилтуудыг хүргэхэд хүчин чармайлт гарган ажиллажээ. Монгол улс 1967, 1977, 1994 онуудад Бүсийн Хорооны Хуралдаануудыг, Анхан шатны тусламж үйлчилгээний Бүсийн семинарийг 1984 онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан. Түүнчлэн 1994 онд Бүсийн орнуудын Эрүүл мэндийн Сайд нарын 12-р Чуулганыг зохион байгуулсан байна.

Дараагийн 6 жилд Хамтын Ажиллаганы Стратегийн хүрээнд ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх дараахи таван тэргүүлэх стратегийг тодорхойлон дэвшүүлээд байна. Үүнд:

  • - Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулснаар эрүүл мэндийн системийг бэхжүүлэх
  • - ХБӨ, осол гэмтэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг нэмэгдүүлэх
  • - Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан эрүүл мэндийн түвшинд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • - Халдварт болон вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж болох өвчний хяналтыг сайжруулснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах
  • - Орчны эрүүл мэндийн менежментийг сайжруулах