Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголд

ДЭМБ нь НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн агентлаг юм. Дэлхий нийтэд тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг тодорхойлох, судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, стандарт нормуудыг боловсруулах, нотолгоонд суурилсан бодлогыг санал болгох, улс орнуудад техникийн дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээ явуулах үйл ажиллагааг ДЭМБ удирдан чиглүүлдэг. 21-р зуунд эрүүл мэндийн асуудал нь нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, үндэстэн дамнасан өвчлөлийг хамтын хүчээр эсэргүүцэхэд олон талын оролцоо, хамтын хариуцлагыг шаардаж байна.

Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар нь Монгол улсад ДЭМБ-ын бүрэн эрхт албан ёсны төлөөлөгч юм. Суурин төлөөлөгчийн газар нь тухайн орны эрэлт хүсэлтэд хариу өгөх, эрүүл мэндийн салбарын бие даан хөгжих бодлогод дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн системийн нэгдмэл байдлыг хангах арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх гол үүрэгтэй. Энэ хүрээнд удирдамж заавраар хангаж, техникийн хамтын ажиллагаанд орон нутгийн оролцоог хангуулж, стандартууд болон санамж гаргаж, хямралд өртсөн нутаг оронд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хүргэх арга, хэрэгслээр ханган чиглүүлдэг ба хяналт тогтоон ажилладаг.

ДЭМБ нь ЭМЯ болон бусад хамтрагч байгууллагуудтай нягт хамтран улс орнуудын харилцан хамаарал улам нэмэгдсээр байгаа нөхцөлд хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлсэн өвчлөлүүд бүс нутгаас халин гарч дэлхий дахиныг хамрахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахын төлөө шургуу ажиллаж байна.

Холбоо барих

Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар
Засгийн Газрын VIII байр
Олимпийн гудамж – 2
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар
Монгол улс
Харилцах утас: /976-11/ 327870, /976-11/ 322430
Факс: /976-11/ 324683
Цахим хаяг: who.mog@wpro.who.int