ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

Доктор Су Нюунт-У нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр 2012 оны 11-р сараас ажиллаж байна. Энэхүү албыг өмнө нь хашиж байсан Доктор Виват ажиллах хугацаагаа дүүргэн буцаж, тэрээр энэ албан тушаалыг хүлээн авсан.
Доктор Су Нюунт-У Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр ирэхээсээ өмнө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Филиппин дахь Суурин Төлөөлөгчөөр ажилласан (2007-2012). Доктор Су Нюунт-У Мянмар үндэстэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад ажиллах гараагаа Номхон Далайн Баруун Бүсийн Байгууллагад 2000 оноос богино хугацааны Мэргэжлийн зөвлөхөөр эхлүүлж, дараа нь нөхцөл байдлын бодлого, дүн шинжилгээний эрдэм шинжилгээний ажилтан хийж байжээ. Тэрээр 2002 оноос Хөгжлийн Хорооны Эрүүл Мэндийн Салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчээр эцэст нь Захирлаар нь томилогдон ажилласан (2003-2007).
Доктор Су Нюунт-У Мянмарын Яангонд Анагаахын докторын зэрэг, Их Британийн Лондон хотын Эдийн засаг, Улс төр судлалын Их сургуульд Эрүүл мэндийн төлөвлөлт, санхүүжилтаар Мастерын зэрэг хамгаалсан. Тэрээр Куяк Тан мужийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ хариуцсан түшмэлийн албан тушаалыг хашиж байсан. Мөн Доктор Су Сирео-Леонд хэрэгжүүлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сайн Дурынхны Байгууллагын Анагаахын асуудал хариуцсан Захирлаар ажилласан. Тэрээр Малаяагийн Анагаах ухааны Их Сургуулийн Нийгэм, Урьдчилан сэргийлэх тэнхимд лектороор ажилласан.