Захиргаа ба бүтэц

ДЭМБ-ын Захиргааны баг нь өөрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааг үр ашигтай явуулахын тулд төлөвлөлт, зохион байгуулалт хийж, чиглүүлэн ажиллахдаа байр ашиглалт, худалдан авалт, хангамж, томилолт, тээвэрлэлт зэрэг ажил хэргийг хөтөлж явуулдаг. Төсөв санхүүгийн нэгж нь санхүүжилт, бүртгэл тооцоог нягтлан хийж, хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн, зүй зохистой ашиглах болон үр өгөөжтэй зохицуулалт хийхэд нь үндэсний зохицуулагч нарт дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг.